Datalab Logo
Монгол Улс
3.4 сая
хүнтэй
Хүн амын тоогоор дэлхийн 200 орчим улсаас 133-т ордог.
Дэлхийн хүн ам 2022 онд 8 тэрбумд хүрэв.
1918 онд Монгол Улс нийт 647.5 мянган хүнтэй байв. Тэдгээрийн 100 мянга нь хятад, 5 мянга нь орос хүн буюу монголд 6 хүн тутмын 1 нь гаднын иргэн амьдарч байжээ.
Монгол Улсын хүн ам гэдэг нь: МУ-ын нутаг дэвсгэрт байнга (183 хоног буюу 6 сараас дээш хугацаагаар) оршин суугаа МУ-ын харьяат иргэд болон гадаадад амьдарч байгаа МУ-ын харьяат иргэдийг хэлдэг.
Нийт хүн амын
Хүн амын тоо, насны бүлгээр
Хүн амын нас, хүйсийн бүтцийн өөрчлөлтийн чиг хандлагыг харгалзан улс орныхоо нийгэм, эдийн засгийн урт, богино хугацааны бодлого хөтөлбөр боловсруулах үндэслэл болдог. Хэдэн хувь нь хүүхэд залуучууд, идэр насныхан эсвэл хөгшчүүд байгаагаас хамааран нийгэм, эдийн засгийн хөгжлийн хандлагад нөлөөлдө
Хүн амын дундаж наслалт
Дундаж нас
Манай улсын хүн амын дундаж нас 71.01 бөгөөд эрэгтэй 67.1, эмэгтэй 76.5 буюу эрэгтэй эмэгтэй монгол хүний дундаж насны зөрүү 9.4 байдаг. Монгол Улс дундаж наслалтаар дэлхийн 193 улсаас 135-д жагсдаг.
Эмэгтэй
76.5
0
100
67.1
Эрэгтэй
Дэлхийн дундаж наслалтаар тэргүүлдэг 5 улс
Дэлхийн хүн амын хамгийн өндөр дундаж наслалт 87.01 бол хамгийн бага нь 53.68
Монако улс дундаж наслалтаар дэлхийн улс орнуудыг тэргүүлдэг. Тус улсын дундаж наслалт 87.01 бөгөөд эмэгтэй 88.99, эрэгтэй 85.17 байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Харин дундаж наслалт нь хамгийн бага 10 улсын сүүлд Чад, Нигер улс орж байна. Чад улсын дундаж наслалт 53.68 бол Нигер улсынх 53.87.
Хүн амын тоо
Газрын зургаар
Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл болон Улаанбаатар хотын 100 эмэгтэйд ногдох эрэгтэйчүүдийн тоо 92.4-99.9 буюу эмэгтэйчүүд олонтой аймагт орж байна.
Манай улсад 84.9 мянган өрх толгойлсон эцэг, эх байдаг
Өрх толгойлсон эцэг эхэд улиралд нэг удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэтгэмж олгох тухай хуульд заасан байдаг. Тодруулбал, “Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай” хуульд 0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт дээрх тэтгэмжийг олгох талаар заасан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2023.01.01-нээс 550 мянган төгрөг болж нэмэгдсэн бөгөөд энэ хэмжээгээр олгож байгаа гэсэн үг.
Ганц биеэр өрх үүсгэн амьдардаг 44 мянган өндөр настан бий
Улаанбаатар хотод өрх үүсгэн амьдарч байгаа 7,882 өндөр настны 2550 нь 60-аас дээш насны эрэгтэй, 5,332 нь 55-аас дээш насны эмэгтэй өндөр настан байна.
Манай улс 2990 бүтэн өнчин, 36 мянган хагас өнчин хүүхэдтэй
Бүтэн өнчин хүүхдийн тоо 10 жилийн өмнө 4300 байсан бол хагас өнчин хүүхдийн тоо энэ 10 жилд 33 мянгаас буурсангүй. Мөн сүүлийн 4 жилд 33-36 мянга болж өсөв.
Манай улс 105.7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй
Нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 11.7 мянга нь харааны бэрхшээлтэй, 4 мянга нь ярианы, 8.4 мянга нь сонсголын, 21 мянга нь хөдөлгөөний, 20 мянга нь сэтгэцийн, 7.4 мянга нь хавсарсан, 33.1 мянга нь хавсарсан бэрхшээлтэй. Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд 6.3 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг бол 1.4 мянган хүүхэд Сургуулийн өмнөх боловсролд, Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад 777, дээд боловсролд 333 суралцагч суралцаж байна.
Дэлхийн хүн ам 2050 онд 9.8 тэрбум болно
НҮБ-аас дэлхийн хүн ам 2050 онд 9.8 тэрбум, 2100 онд 11.2 тэрбум болно хэмээн таамаглаж байна.